Дуучин Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар анх удаа харилцаагаа албан ёсоор баталгаажуулжээ. Кэти Перри Япон дахь хамтын аяллынхаа үеэр авсан гэрэл зураг, видео бичлэгүүдийг Инстаграмдаа нийтэлснээр тэдний харилцааг олон нийтэд ил болгосон байна.
Инстаграмд К.Перри, Ж.Трюдо нар инээмсэглэн селфи хийж буй, мөн хамтдаа суши идэж байгаа зэрэг дотно уур амьсгалтай зургууд багтсан байна. Өдгөө 41 настай дуучин зурагнуудынхаа тайлбарт, “Токио, аялан тоглолт, цаашлаад…” хэмээн бичжээ.

Ж.Перри “Амьдрал” нэртэй аялан тоглолтынхоо хүрээнд Японд зочилж байгаа бол 53 настай Ж.Трюдо энэ долоо хоногийн эхээр Японы Ерөнхий сайд асан Фумио Кишида болон түүний эхнэр Юко нарын хамт авахуулсан Перригийн зургийг өөрийн хуудсандаа дахин нийтэлсэн байна. Тэрбээр, “Танилцсандаа таатай байна. Кэти бид хоёр тантай болон Юкотой өнгөрүүлсэн цагтаа үнэхээр баяртай байна” хэмээн бичээд, олон улсын дүрэмд суурилсан дэг журам, илүү сайн ирээдүйг зорих Кишидагийн хүчин чармайлтыг үнэлсэн байна.

К.Перри болон Ж.Трюдо нар харилцааныхаа талаар албан ёсоор тайлбар өгөөгүй ч хамтдаа буй олон зураг, бичлэгүүд сүүлийн хэдэн сарын турш тэднийг болзож байж болзошгүй гэсэн цуурхлыг улам лавшруулсаар ирсэн юм. К.Перри өмнө нь жүжигчин Орландо Блумтай 10 жилийн турш хамт амьдарсан бөгөөд тэд энэ зун салснаа зарласан. Тэдэнд 5 настай охин бий. Харин 2015-2025 онд Канадын Ерөнхий сайдаар ажилласан Ж.Трюдо Софи Грегуартай гэрлэж 18 жил амьдарсаны эцэст 2023 онд салсан бөгөөд гурван хүүхдийн эцэг юм.
Эх сурвалж: BBC