"Монголд Оросын банк салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэж Г.Занданшатар илэрхийлсэн" гэж TASS агентлаг мэдээлжээ

"Монголд Оросын банк салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэж Г.Занданшатар илэрхийлсэн" гэж TASS агентлаг мэдээлжээ

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эдгээр өдрүүдэд болж буй. Тэгвэл өнөөдөр /2025.11.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулсан байдаг. 

Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд ГЗанданшатар хориг арга хэмжээнээс үүдэлтэй төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголд ОХУ-ын банк салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн болохоо илэрхийлснийг "TASS" агентлаг мэдээлжээ. Тэрээр "Хоёр улс хоорондын төлбөр тооцоо, худалдааны асуудал нь чухал сэдэв хэвээр байна. Өнөөдөр хоёр улсын Сангийн сайд нар эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд бараг тохиролцоонд хүрсэн. ОХУ-ын банк Монголд салбараа нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн байна. Үүгээр дамжуулан бүх төлбөр тооцоогоо хийх боломжтой" гэжээ. Мэдээллийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.