Өчигдөр томоохон сайт, платфоруудад гацалт үүсгэсэн "Cloudflare" албан ёсоор уучлалт гуйжээ

Өчигдөр томоохон сайт, платфоруудад гацалт үүсгэсэн "Cloudflare" албан ёсоор уучлалт гуйжээ

Өчигдөр буюу мягмар гарагт /2025.11.18/ томоохон сайт, платформуудад гацалт үүссэн. Тэгвэл энэ нь Cloudflare-ээс үүдэлтэй гацалт байсан бөгөөд манай цагаар 17:30-д эхэлсэн байна.

Cloudflare бол дэлхий даяарх интернетийн аюулгүй байдлын томоохон үйлчилгээ үзүүлэгч бөгөөд сайтууд руу зочлох холболтыг шалгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл энэ талаар Cloudflare "Аюултай урсгалыг зохицуулах зориулалттай нэг тохиргооны файл төлөвлөсний дагуу ажиллаагүй бөгөөд дэлхий нийтийг хамарсан "томоохон тасалдал" гарсан. Ийм асуудал үүсгэсэнд нийт интернет хэрэглэгчдээс уучлалт гуйж байна” гэжээ. Мөн уг компанийн хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 3%-иар унаад байгаа аж.

Эх сурвалж: BBC