ВИДЕО: БНСУ-ын алдарт дуучин HyunA хөгжмийн фестивалийн үеэр тайзан дээр ухаан алдан унажээ

ВИДЕО: БНСУ-ын алдарт дуучин HyunA хөгжмийн фестивалийн үеэр тайзан дээр ухаан алдан унажээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин HyunA энэ сарын 9 /2025.11.09/-нд болсон "Waterbomb 2025 Macau" хөгжмийн фестивалийн үеэр тайзан дээр гэнэт унаж, үзэгчдийг цочроосон явдал болжээ. Тэрбээр “Bubble Pop!” дуугаа дуулж байх үедээ гэнэт тэнцвэрээ алдаж, унасан байна.

ВИДЕО: 

Харин энэ үеэр түүний бүжигчид болон хамгаалалтын ажилтнууд түүнийг тайзнаас шуурхай буулгасан байна. Үүний дараа нь HyunA тоглолтын үеэр юу болсон талаар ямар ч дурсамжгүй байгаа гэдгээ хэлж, “Намайг үнэхээр уучлаарай. Үзэгчдэдээ сайн үзүүлбэр үзүүлмээр байсан ч яг юу болсныг санахгүй байна” хэмээн мэдэгджээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "сүүлийн үед түүний эрс жин хасалт нь олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд дуучин нэг сарын дотор ойролцоогоор 10 кг жин хассан нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй" хэмээн мэдээлжээ. Өмнөд Солонгосын алдарт дуучин HyunA өмнө нь даралт огцом буурах үед унах магадлалтай “vasovagal syncope” гэх оноштой гэдгээ ил болгож байсан нь энэхүү уналтад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн мөн таамаглажээ. Энэ явдлын дараа фэнүүд түүний эрүүл мэндэд ихэд санаа зовниж, амралт авч, эрүүл мэндээ нэн тэргүүнд тавихыг уриалсан байна. Харин HyunA өөрөө сэргэхийн тулд илүү анхаарал тавьж, бэлтгэл сургуулилтаа зөв төлөвлөх болно гэдгээ мэдэгджээ.