ВИДЕО: UPS Airlines компанийн ачааны онгоц АНУ‐ын Кентукки мужид сүйрчээ

ВИДЕО: UPS Airlines компанийн ачааны онгоц АНУ‐ын Кентукки мужид сүйрчээ

Орон нутгийн цагаар мягмар гараг /2025.11.04/-ийн 17:15 цагт АНУ-ын Кентукки мужийн Луисвилл хотын "Muhammad Ali International Airport"-оос хөөрсөн UPS Airlines компанийн ачаа, тээврийн онгоц хөөрөөд удаагүй осолдсон байна.

ВИДЕО: 

Онгоц хөөрөөд удаагүй байхдаа шатаж, улмаар барилга, байгууламжуудыг мөргөн осолдоход их хэмжээний гал гарсан байна. Уг ослын улмаас 11 их амь насаа алдаад байгаа бөгөөд эдгээрт нисэх багийн гурван гишүүн багтаж байгаа аж. Харин тус ослыг мужийн эрх баригчид болон АНУ-ын холбооны агентлагууд хамтран шалгаж эхэлжээ. Урьдчилсан мэдээллээр онгоц хөөрсний дараахан хөдөлгүүрийн доголдол үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Гэхдээ ослын жинхэнэ шалтгааныг илрүүлэхэд хэдэн сар шаардлагатай ажээ.