Сонгуулийн санхүүжилтээ гаднаас авсан хэргээр 5 жилийн ял авсан Н.Саркозиг эхнэр нь шоронд хүргэж иржээ

Сонгуулийн санхүүжилтээ гаднаас авсан хэргээр 5 жилийн ял авсан Н.Саркозиг эхнэр нь шоронд хүргэж иржээ

Францын ерөнхийлөгч асан Николя Саркози 2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг гадаадаас авсан хэргээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэгвэл өчигдөр /2025.10.21/ түүнийг Францын Парисын шоронд илгээсэн байна. 

Францын ерөнхийлөгч асан Николя Саркозиг шорон руу ороход тэнд цугласан зарим хүмүүсалга ташиж байжээ. Харин түүнийг эхнэр Карла Бруни болон охин Жулия Саркозигийн хамтаар шоронд хүргэж ирсэн байна. Тэрээр шоронд хоригдох Францын ерөнхийлөгч болж байгаа бөгөөд шүүх түүний давж заалдах гомдлыг хэлэлцэх хүртэл ганцаарчилсан камерт, ганцаарчилсан усанд орох орчинтой ялаа эдлэх аж. Н.Саркози саяхан Tribune Dimanche сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би шоронгоос айдаггүй. Би шоронгийн үүдэнд толгойгоо өндийлгөн зогсох болно" гэжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Николя Саркози ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай 2007 онд уулзсан. Ингээд хоёрхон сарын дараа Францын удирдагч Николя Саркози Москвад очиж, дараа нь олон удаа айлчилж, В.Путин түүнийг зүгээр л "Николас" гэж дууддаг байсан" талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC