Хүчингийн хэрэг ярьж, шалгагдаж байсан Б.Батчулуун “Voice Of Mongolia” шоуг шүүж байгаад иргэд бухимдав

Хүчингийн хэрэг ярьж, шалгагдаж байсан Б.Батчулуун “Voice Of Mongolia” шоуг шүүж байгаад иргэд бухимдав

"Mongol HD" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэдэг “Voice Of Mongolia” шоу шинэ улирлын эхний дугаараа өчигдөр /2025.09.28/ цацлаа. Энэ улиралд тус шоуны шүүгчдээр “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, реппер Big Gee, дуучин Н.Наранбаатар нар ажиллаж байна. Эдгээр шүүгчид дунд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагууллаа.

Учир нь Б.Батчулуун нь одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд дуучин С.Сэрчмаад хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тохиолдол дэлгэж, нийгмийн сүлжээнд олон хүнийг бухимдуулсан байдаг. Энэ дагуу ЦЕГ шалгалтын ажиллагаа ч явуулсан. Гэсэн ч түүнийг дэлхийн хэмжээний нэр хүндтэй шоуны шүүгчээр ажиллуулж буй нь дахин шүүмжлэл хүлээгээд байна. Иргэдийн хувьд охид эмэгтэйчүүдийг доромжилдог, эрхийг нь үл хүндэтгэдэг дуучин Б.Батчулууныг шоуныхаа шүүгчээр авна гэдэг нь тус телевиз эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг хэмээн шүүмжилж байна.