Палестин улсыг хүлээн зөвшөөрөх Европ орнуудын шийдвэр гарсан ч АНУ үүнийг зөвшөөрөхгүй байна

Палестин улсыг хүлээн зөвшөөрөх Европ орнуудын шийдвэр гарсан ч АНУ үүнийг зөвшөөрөхгүй байна

Их Британи, Франц зэрэг Европын орнууд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрснөө НҮБ-д зарласан байна. Энэ нь Израиль-Палестины олон арван жилийн мөргөлдөөний түүхэн мөч бөгөөд “хоёр улс” гэх энхийн шийдлийг аврах зорилготой алхам гэж үзэж байна.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон Газын зурваст үргэлжилж буй хүмүүнлэгийн хямралыг онцлон, “хууль хүчнээс дээгүүр байх ёстой” гэж мэдэгдсэн байна. Мөн Саудын Араб, Арабын холбоо ч энэ үйл явцыг дэмжиж байгаа нь Хамас бүлэглэлийг зэвсгээ хураахад шахалт үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын удирдсан засаг захиргаа Израилийг тууштай хамгаалж, Европын орнуудын шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл НҮБ-ын хурлын үеэр мэдэгдсэн Европын орны удирдагчдийн шийдвэр болон АНУ-ын хариу арга хэмжээ нь Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэхэд байр суурийн зөрүү үүссэнийг харуулж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC