Цагдаагийн байгууллага иргэдэд чирэгдэлгүй  үйлчилгээг цахимаар нэвтрүүлэхээр үе шаттай ажиллаж байна

Цагдаагийн байгууллага иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг цахимаар нэвтрүүлэхээр үе шаттай ажиллаж байна

Цагдаагийн байгууллага иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг цахимаар нэвтрүүлэхээр үе шаттай ажиллаж байна. 

Тодруулбал, Монгол Улсын цагдаагийн байгууллага “Хамтдаа хөгжье” зорилгын хүрээнд тогтвортой хөгжлийг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаандаа орчин үеийн менежмент, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог өргөжүүлэн, аюулгүй, амар тайван орчин бүрдүүлэх “ХАМТДАА ХӨГЖЬЕ” зорилгын хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, тогтоол, дүгнэлтийг цахимаар солилцох үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт энэ оны 06 дугаар сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулжээ. Шинжээчийн дүгнэлтийг цахим хэлбэрээр солилцсоноор алба хаагчид мэдээллийг шуурхай авч, ажлын үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ иргэд чирэгдэлгүйгээр түргэн үйлчилгээ авах боломж бүрдсэн гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.