НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр /2025.09.23/ эхэлсэн. Энэ удаагийн чуулганд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа юм.
ВИДЕО:
ВИДЕО: Д.Трампын цуваа явж өнгөрөхийг хүлээж, гудамжинд саатсан Францын Ерөнхийлөгч Э.Макроны бичлэг нийтлэгдэв
— iSee.mn (@iSee_MN) September 24, 2025
Э.Макрон, Д.Трамптай утсаар ярьж, "Таныг явуулах гээд бүх хөдөлгөөний хаачхаад байна" хэмээн учирлах ажээ.
УНШИХ: https://t.co/sEB56lnKMW pic.twitter.com/Za7ajG1S6b
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод ирээд байгаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон даваа гараг /2925.09.22/-ийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын цуваа явж өнгөрөхийг хүлээж гудамжинд багагүй хугацаанд саатжээ. Цагдаагийн алба хаагчид Э.Макроныг зам хөндлөн гарахыг зөвшөөрөөгүй тул тэрээр Д.Трамп руу утсаар ярьж, нөхцөл байдлаа учирласан бичлэг нь олон нийтийн анхааралд ороод байна.
Дүрс бичлэгт Францын Ерөнхийлөгч Э.Макрон, цагдаагийн офицерт хандан, "надтай хамт 10 хүн явж байгаа. Францын элчин орох юм" гэхэд нь цагдаагийн офицер, "Уучлаарай ерөнхийлөгч өө. Бүх хөдөлгөөний зогсоочихсон байгаа. Энд ерөнхийлөгч /Д.Трамп/-ийн цуваа ирж байгаа" хэмээн хариулах аж. Харин үүний дараа Э.Макрон, Д.Трамптай утсаар ярьж, "Таныг явуулах гээд бүх хөдөлгөөний хаачхаад байна" хэмээн учирлах ажээ.