"Халзан бүрэгтэй"-н сонсголын үеэр нэр бүхий улстөрчдийг заналхийлж, гутаан доромжилсон М.Саранцэцэг гэх эмэгтэйг цагдаагаас шалгаж эхэлжээ

"Халзан бүрэгтэй"-н сонсголын үеэр нэр бүхий улстөрчдийг заналхийлж, гутаан доромжилсон М.Саранцэцэг гэх эмэгтэйг цагдаагаас шалгаж эхэлжээ

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2025.09.23/ Төрийн ордонд болж өндөрлөсөн билээ. 

Тус сонсголын үеэр өөрийгөө Саак Сараа хэмээн танилцуулсан М.Саранцэцэг гэх эмэгтэй "Нэр бүхий улстөрчдийг буудаж ална, нүдэнд нь тугалга цутгана. Энэ нь миний эрх" гэхчлэнгээр элдэв мэдээлэл өгсөн байдаг. 

Тэгвэл тухайн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Саранцэцэг гэх эмэгтэйг нэр бүхий улстөрчдийг заналхийлж, гутаан доромжилсон. Олон нийтийн газар ёс зүйгүй, үйлдэл гаргасан хэмээн шалгаж эхэлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.