Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа ч үр дүнд хүрээгүй байна.
ВИДЕО:
Тэгвэл сураггүй алга болсон хүүгийн ар гэрийнхэн "эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт" гаргасан байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд уг асуудлыг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд мэдээлж буй tsahiur.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр сураггүй алга болсон хүүгийн ар гэрээс та бүхэн бүхий л боломжоороо хамтран ажиллалаа. Гэсэн ч хүүг олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт тавьсан. Энэ дагуу эрлийн ажиллагаанд оролцож байгаа холын хүмүүсийг буцааж, аймгийн онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг 72 цаг үргэлжлүүлэхээр болсон" гэдгийг тодотгожээ.