"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ажилтан ажлын байран дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Ц.М нь энэ сарын 16-ны /2025.09.16/ өдөр ажлын байран дээрээ байх үедээ нас барсан байна. Тэгвэл тус хэргийг өдгөө Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа аж.
Ажлын байран дээрээ нас барсан иргэн нь тогонд цохиулж амиа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас "зүрх нь хаагдсан" гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа тул ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм байна. Ямартай ч хүний амь нас эрсдсэн харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.