Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь насаа алдсан зам тээврийн ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Отгонбатыг Ө.Батзул агсны амь насаа алдсан зам тээврийн хэрэгт гэм буруутай тооцож, хоёр жилийн хорих ял оноосон байна.
Тодруулбал, прокуророос Ц.Отгонбат Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноожээ.