Ө.Батзул агсны амь нас хохирсон ослын хэргээр шүүгдэж буй Ц.Отгонбатын хохирлоо барагдуулахаар завсарлага өнөөдөр дуусч, шүүх хурал болно

Ө.Батзул агсны амь нас хохирсон ослын хэргээр шүүгдэж буй Ц.Отгонбатын хохирлоо барагдуулахаар завсарлага өнөөдөр дуусч, шүүх хурал болно

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Улмаар эсрэг урсгалаас ирж, мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан байдаг. 

Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж тав хоног завсарласан.Учир нь шүүгдэгч Ц.Отгонбат нь хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул уг хүсэлтийг шүүх хангасан байдаг. 

Тэгвэл уг тав хоногийн завсарлага өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр дуусаж, хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Бид уг шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.