Малайзын ЗГ-аас "Нөхөн төлбөр олгох ёстой" гэсэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан тул С.Шаарийбуу тус хуралд оролцохоор болжээ

Малайзын ЗГ-аас "Нөхөн төлбөр олгох ёстой" гэсэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан тул С.Шаарийбуу тус хуралд оролцохоор болжээ

Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэрэгт түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байна. Энэ талаар С.Шаарийбуу өөрийн цахим хаягаараа дамжуулан "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээч сөгдөөгүй!" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Эргэн сануулахад, анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэрэгт түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" хэмээж байсан юм. 




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө