Л.Алтан-Очирыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналаас шүүх татгалзлаа

Л.Алтан-Очирыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналаас шүүх татгалзлаа

Яллагдагч Л.Алтан-Очирыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргажээ.

Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч Л.Алтан-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “...үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.