Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулсан байна. БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав.