Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн сонгуульд Монгол Улс анх удаа сонгогдлоо.
Дэлхийн шуудан холбоо байгууллагыг 1874 онд байгуулсан бөгөөд анхны хоёр олон улсын байгууллагын нэг юм. Улс хоорондын шуудан харилцааг хөгжүүлэх, зохицуулах, боловсронгуй болгох зорилготой байгуулж байсан тус байгууллага эдүгээ дэлхийн 192 улсыг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон хөгжөөд байна. Монгол Улс 1963 онд тус байгууллагад гишүүнээр элсэн орж, 60 гаруй жилийн дараа далайд гарцгүй орнуудын төлөөлөл болон сонгогдсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын нэр хүнд, оролцоог бататгаж бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой юм. Дээрх сонгуульд манай улсаас гадна Өмнөд Ази, далайн орнуудын бүлгээс АНЭУ, БНХАУ, БНЭУ, Индонез, Япон, Шинэ Зеланд, Оман, Самоа, Саудын Араб, Тайланд Улс сонгогдов. Монгол Улс Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн гишүүнээр 2026-2029 онд ажиллана.