ОХУ-д суугаа ЭСЯ-ны 17 автомашины зогсоолыг "өөрийн болгох"-ын тулд "Ленин клуб"-ын барилга, газрыг Оросын талд өгөхөөр хэлэлцээр хийж эхэлжээ

ОХУ-д суугаа ЭСЯ-ны 17 автомашины зогсоолыг "өөрийн болгох"-ын тулд "Ленин клуб"-ын барилга, газрыг Оросын талд өгөхөөр хэлэлцээр хийж эхэлжээ

"Ленин клуб" байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан гэх “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн асуудал нэг хэсэг /2025.05/ олны анхаарлыг татаж, багагүй асуудал үүсгэж байсан билээ. 

Тухайн үед НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллаж, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлөхөөр болсон. 2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэх мэдээллийг өгч байсан юм. 

Тэгвэл "В.И.Лениний нэрэмжит клуб"-ын барилгын цогцолбор болон түүний эдэлбэр газрыг Оросын талд өгч, харин оронд нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны орон сууцны 17 автомашины зогсоолыг монголчууд авахаар зохих хэлэлцээр хийж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Москва хотын Миклухо Маклая-34 гудамжинд байрлах тус Элчин сайдын яамны гуравдугаар байр буюу 105 айлын орон сууцны доорх 149,148.00 ам.долларын балансын үнэ бүхий 17 автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Монголын тал одоог хүртэл авч баталгаажуулаагүй, зогсоолын маргаантай байгаа аж. Харин уг асуудлыг шийдвэрлэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах ажлыг хэлэлцээр байгуулах замаар шийдвэрлэх саналыг манай талд ОХУ-ын холбогдох албаныханд тавьсан гэх мэдээлэл байна. Ингэхдээ ОХУ-тай "В.И.Лениний нэрэмжит клуб" барилгын цогцолбор болон түүний эдэлбэр газарт зөвшөөрөл олгох асуудлаар тусгайлан байгуулахаар төлөвлөж буй хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хоёр талын газар нутаг дээр буй барилга байгууламж, газарт зөвшөөрөл олгох асуудлаар хэлэлцээр байгуулах замаар шийдвэрлэх саналыг тавьсан байна. Харин одоогоор уг санал эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа аж. 

Ямартай ч Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 105 айлын орон сууцны доорх 149,148.00 ам.долларын балансын үнэ бүхий 17 автомашины зогсоолыг "өөрийн болгох"-ын тулд авахын тулд "В.И.Лениний нэрэмжит клуб" барилгын цогцолбор болон түүний эдэлбэр газрыг Оросын талд өгөхөөр болж буй бололтой. 




Намрын чуулганыг өнөөдөр нээнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө