ГССҮТ-ийн хойд талын автозамыг энэ сарын 19-23-ны хооронд хэсэгчлэн хааж, дулааны шугам шилжүүлнэ

ГССҮТ-ийн хойд талын автозамыг энэ сарын 19-23-ны хооронд хэсэгчлэн хааж, дулааны шугам шилжүүлнэ

Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар хэсэгчлэн хааж дулаан, цэвэр бохир усны шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.