“Сэндли ББСБ” ХК нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлд хоёр тэрбум воны бондыг амжилттай гаргасан анхны монгол компани болжээ

“Сэндли ББСБ” ХК нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлд хоёр тэрбум воны бондыг амжилттай гаргасан анхны монгол компани болжээ

“Сэндли ББСБ” ХК нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлд 10 жилийн хугацаатай, 2 тэрбум воны “Ариранг бонд”-ыг амжилттай гаргасан анхны монгол компани боллоо.

Ариранг бондыг амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийсэн БНСУ-ын "Rhinos Asset Management" компани “Сэндли ББСБ” ХК-тай стратегийн түншлэлийн гэрээг мягмар гарагт /2025.09.16/ байгуулсан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь монгол компаниуд БНСУ-ын хөрөнгийн зах зээл дээр санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх, БНСУ болон азийн гол зах зээлд нэвтрэхэд чухал алхам болж байна хэмээн үзэж байгаа аж.