Баян-Өлгий аймгийн Буянт сумын эко клубын сурагчид боодолтой өвс үүрч, нутгийнхаа ховор амьтдад тавьж өгчээ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын эко клубын сурагчид боодолтой өвс үүрч, нутгийнхаа ховор амьтдад тавьж өгчээ

Өвөлжилтийн хүндрэлтэй үед идэш тэжээлээр дутагдаж буй нутгийнхаа ховор амьтдад туслах зорилгоор сурагчид байгаль хамгаалагчидтай хамтран "Био техникийн арга хэмжээ" буюу өвс тэжээл тавих ажлыг зохион байгуулжээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Буянт сумын эко клубын сурагчид уулын бэлээс боодолтой өвс үүрч нутгийнхаа ховор амьтдад тавьж өгсөн байна. Энэхүү суманд аргаль, янгир, тэх, ирвэс, зэрлэг гахай, алтайн хар тарвага, хойлог зэрэг нэн ховор ан амьтан амьдардаг байна.