АН-ын Үндэсний бодлогын хороо, Их хурал хуралдаж намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл өнөөдөр /2025.09.18/ Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэв.