УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2026 оны төсвийг буцаах саналыг гаргасан ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2026 оны төсвийг буцаах саналыг гаргасан ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.18/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би горимын санал гаргана. УИХ-ын гишүүд бид Үндсэн хуулиа зөрчөөд байна. Төсвийг буцаах горимын саналтай байна. Үндсэн хуулийн 25.7-д улсын төсөв, засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсвийг батална гэж заасан. Мөн Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. 2026-2030 оныг батлаагүй. Одоо бид ямар ч төлөвлөгөө, хөтөлбөргүйгээр төсвийг баталж Үндсэн хуулийг зөрчих гэж байна. Үндсэн хуулийг зөрчөөд явах юм бол УИХ Үндсэн хуулийн цэцэд очно. Энэ хурлыг хууль бусаар даргалсан дарга нар бүгд хусагдана. Гишүүд бид Үндсэн хууль зөрчинө. Хуулиа дагадаг байх даа. Төрийн өмчийн компаниуд 22.8 их наядын өр төлбөртэй байгааг авлигал гэж ойлгож байна. Энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй байж яншиж байгаад алх цохих гэж байна. Хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүдийн 40 хувь нь санхүүжих эх үүсвэргүй байна" гэлээ. Түүний гаргасан горимын саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. 

ВИДЕО: