Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навалный өнгөрөгч 2024 оны хоёрдугаар сард Арктикийн шоронд нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг “зүрхний өвчин”-ий улмаас амиа алдсан хэмээн албан ёстоор зарласан юм.
Тэгвэл түүний эхнэр Юлия Навалная, "хоёр өөр улсын бие даасан лабораториудын шинжилгээгээр, А.Навалныйг хордуулсны улмаас амь насаа алдсан дүгнэлтэд хүрсэн" гэж мэдэгдсэн байна. Тэрээр, “Энэ бол ганц хүний үхэл биш. Оросын дэглэмийн үнэн нүүр царайг харуулсан хэрэг” гэжээ. Мөн Юлия Навалная өөрийн “X” цахим хуудастаа, "А.Навальныйгийн биологийн дээжийг нууцаар хил давуулж, хоёр ч лабораторид шинжлүүлсэн" гэдгээ онцолжээ. Харин ямар төрлийн хор байсныг дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков энэхүү үйл явдалд ямар нэг тайлбар хийх боломжгүй гэжээ.
Эх сурвалж: BBC