Д.Трампын Их Британид хийж буй айлчлалын гол сэдэв "Оросын Украины дайныг зогсоох" байна гэжээ

Д.Трампын Их Британид хийж буй айлчлалын гол сэдэв "Оросын Украины дайныг зогсоох" байна гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ долоо хоногт Их Британид төрийн айлчлал хийж байгаа аж. Энэхүү айлчлал нь хоёр улсын “тусгай харилцаа”-ны тухай яриа өрнүүлэхэд онцгой үе болж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Өнөөдөр /2025.09.17/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Их Британийн хаан Карл III хүлээн авч уулзах бол Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Д.Трампын Их Британид хийж буй төрийн айлчлал нь АНУ-ын шинэ засаг захиргаа Оросын Украины дайныг зогсоох оролдлогыг идэвхтэй өрнүүлж буй цаг үед болж байгаа бөгөөд Ерөнхий сайд Кир Стармертай хийх уулзалтын гол сэдэв болохоор байгаа аж. 

Эх сурвалж: BBC