Монголын үйлдвэрчний эвлэлээс есдүгээр сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Ажил хаяж буй зорилго нь багш нарын цалин хангамжийг нэмж, ажиллах орчныг сайжуулахыг шаардах аж.
Есдүгээр сарын 28-нд болох багш нарын ажил хаялтад дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцох бөгөөд одоогоор хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад идэвхтэй оролцохоо илэрхийлж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлээс мэдээлээд байгаа юм.