ВИДЕО: Лондон хотын хууль бус цагаачлалын эсрэг “Хаант улсыг нэгтгэе” жагсаалд 1 сая орчим хүн оролцсон гэжээ

ВИДЕО: Лондон хотын хууль бус цагаачлалын эсрэг “Хаант улсыг нэгтгэе” жагсаалд 1 сая орчим хүн оролцсон гэжээ

Английн Лондон хотод хууль бус цагаачлалын эсрэг “Хаант улсыг нэгтгэе” нэртэй олон мянган хүнийг хамарсан ​​жагсаал өчигдөр /2025.09.13/ болсон байна. Энэхүү үйл ажиллагааг хэт барууны идэвхтэн Томми Робинсон санаачилсан байна.

ВИДЕО:

Лондон хотын цагдаагийн газрын мэдээлснээр уг жагсаалд 100 мянган хүн оролцсон гэж байгаа ч зарим эх сурвалжууд 1 сая орчим хүн оролцсон гэж үзэж байгаа ажээ. Мөн жасгаалын үеэр хүмүүс лонх, бамбар болон бусад зүйл шидэж, "хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчирхийлэлд цагдаа нар өртсөн" гэж мэдэгджээ. Тодруулбал, Английн Дотоод хэргийн сайд Шабана Махмуд "цагдаагийн ажилтнууд руу халдаж, гэмтээсэн хүмүүсийг" буруушааж, "Гэмт хэрэгт холбогдсон хэн бүхэн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно" гэжээ. 

Эх сурвалж: BBC