Ирэх даваа гарагаас 400 цэгт шахмал түлш худалдаж эхэлнэ

Ирэх даваа гарагаас 400 цэгт шахмал түлш худалдаж эхэлнэ

Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксжих нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.

Энэ жилийн хувьд авто машины зам дагуу төв гудамжинд нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд зарна. Сайжруулсан түлшийг иргэд "сайн" карт болон "хотул" аппликэйшн ашиглан худалдан авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй буюу 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр борлуулна. Харин шинээр худалдах хагас коксжих нүүрс 25 кг буюу нэг уут нь 5000 төгрөг байх юм. Өнгөрсөн өвөл борлуулалтын 600 цэгээр 540 мянган тонн шахмал түлш борлуулжээ. Энэ өвлийн халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, импортоор 306 мянган тонн хагас коксжих шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшээр айл өрхийг хангах юм.




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө