УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ өглөө 10.00 цагт Төрийн ордон дахь өөрийн суудаг өрөөнийхөө үүдэнд гэнэт л хэвлэЦөлийн хурал хийж, "МАН-ын даргад өрсөлдөнө" гэж мэдэгдлээ. Хачирхалтай нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлийн хурлыг бүх хэвлэлүүд нийтээр сурвалжилж, түүнээс асуулт асууж чадсангүй.
Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.00 цагт хэвлэлийн хурал хийнэ гэсэн зарыг цөөхөн хэвлэлд түүний ажлын албанаас тарааж, асуулт, хариулт ч байхгүй "МАН-ын даргад өрсөлдөнө. Засгийн газраас өргөн барьсан Улсын 2026 оны төсвийн төсөл хангалтгүй байна" гэсэн утгатай мэдэгдэл хийгээд, асуултад хариулахгүйгээр өндөрлөсөн юм.
Хачирхалтай нь, тэрээр сүүлийн 9 жилийн хугацаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга гээд Монгол Ардын намын засаглаж буй 10 орчим жилийн энэ хугацаанд "хамгийн том дарга" хийсэн нэгэн юм.
Цөөхөн хэвлэл дуудаад "өөрийнхөө үгийг хэлдэг" аргыг Л.Оюун-Эрдэнэ ашиглаж, хүүгийнх нь тансаг хэрэглээг шүүмжилсэн иргэдийг "ялаанууд" хэмээж байлаа. Харин энэ удаа Д.Амарбаясгалан дарга энэ аргыг ашиглаж, "Би МАН-ын даргад нэр дэвшинэ" гэж мэдэгдээд өрөө рүүгээ яваад орчихлоо.