ВИДЕО: Чарли Киркийн амь насыг хөнөөсөн тухайгаа аавдаа хэлж, эцэг нь түүнийг цагдаад өгчээ

ВИДЕО: Чарли Киркийн амь насыг хөнөөсөн тухайгаа аавдаа хэлж, эцэг нь түүнийг цагдаад өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тууштай дэмжигч, консерватив үзэлтэн Чарли Киркийг Utah Valley их сургуулийн кампус дээр илтгэл тавьж байхад нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл Чарли Киркийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 22 настай Тайлер Робинсоныг баривчилж, түүнийг зургийг олон нийтэд дэлгэсэн байна. 

ВИДЕО: 

Юта мужийн амбан захирагч Тайлер Робинсоны гэр бүлийн гишүүдийг "зөв зүйл хийж, хууль сахиулах байгууллагад авчирсан" хэмээн хэвлэлийн бага хурал дээр талархал илэрхийлсэн байна. Учир Чарли Киркийн амь насыг хөнөөсөн тухайгаа Тайлер Робинсон өөрийн аавдаа мэдүүлсэн байна. Иймд түүний эцэг цагдаад дуудлага өгсөн байна. Чарли Киркийн амийг хөнөөсөн сэжигтэн нь Юта мужийн оршин суугч 22 настай Тайлер Робинсон гэгч ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө