УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй бгаа “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээг цуцалж 12.00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ. Мөн дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж, зөвхөн сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
