Ж.Энхжаргалан: "T-Ara" хамтлаг таван дуу дуулахыг зохион байгуулагч, маркетингийн баг мэдээгүй байх боломжгүй

Ж.Энхжаргалан: "T-Ara" хамтлаг таван дуу дуулахыг зохион байгуулагч, маркетингийн баг мэдээгүй байх боломжгүй

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "T-ara" хамтлагтай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд 2012 онд "BRB" компаниа үүсгэн байгуулж, дотоодын хамгийн том, дэвшилтэт арга хэмжээ, шоу тоглолтуудын тайз засал, үндсэн зохион байгуулалтыг хариуцаж байсан туршлагатай нэгэн юм. 

Тэрбээр "Гаднын уран бүтээлч авчирч байгаа байгууллагууд битгий үзэгчээ хуураач ээ. Тоглолт хийнэ гэдэг чинь хүн залилах хэрэгсэл биш шүү дээ. Үүнийг шалгадаг газар нь шалгаж анхааралдаа ав. Удаа дараа худал мэдээлэл тарааж үзэгчдэд үнэтэй тасалбар зарж ашиг хонжоо олоод явдаг үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Анхнаасаа таван дууны гэрээтэй бол үнэнээ хэлж хэвших хэрэгтэй. Үүнийг зохион байгуулалт, маркетингийн хариуцаж гэрээлсэн хүмүүс мэдээгүй байна гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэвэл тоглолт бүр дээр "Rundown" гэж юм гардаг. Хаалга хэдэн цагаас нээгээд, хэн хэн гарч ирэх, цаг минут секундээр нь зоож хөтөлбөр нь түрүүлж гардаг. "Rundown" бол нууц биш. Таван дуу дуулахыг нь мэдсээр байж маркетингаа 90 минут дуулна гэж зарлаж тасалбар зарах бол залилан. Үүнийг нь мэдсээр байж худал маркетинг хийх бол бас л хам хэрэг, бүлэглэн олон мянган иргэдийг хуурах залилан гэмт хэрэг! Нэг хүний 100 мянган төгрөгөөс дээш тасалбар гэдэг хямд тасалбар биш. Ийм хортой юм цаашид битгий хий. Хүмүүсийн итгэлээр таван төгрөг хийхээ зогсоо. Маш буруу жишиг тогтлоо шүүн Дахиад хэлье олныг хамарсан тоглолт хийх бол хүн хуурах залилан хийх арга хэрэгсэл биш" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө