Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонарог цэргийн эргэлт хийхээр завдсан хэмээн 27 жилийн ял оноожээ

Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонарог цэргийн эргэлт хийхээр завдсан хэмээн 27 жилийн ял оноожээ

Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро 27 жилийн хорих ял сонссон байна. Учир нь Бразилийн Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн Жаир Болсонаро 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа цэргийн эргэлт хийхээр завдсан хэрэгт буруутай хэмээн үзэж ийнхүү шийтгэжээ.

Иймд Жаир Болсонарогийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг "хууль бус" хэмээн үзэж, "олон улсын түвшин зэрэг бүх түвшинд" давж заалдахаа амласан байна. Бразилийн дээд шүүхийн таван шүүгчийн дөрөв нь 70 настай Жаир Болсонарог 2022 оны сонгуульд зүүний үзэлтэй өрсөлдөгч Луиз Инасио Лула да Силвад ялагдсаны дараа эрх мэдлээ хадгалах гэсэн хуйвалдааныг удирдсан хэрэгт буруутай гэж үзжээ. Харин түүний хуйвалдаан нь цэргийн зүгээс хангалттай дэмжлэг авч чадаагүй ч 2023 оны 1 дүгээр сарын 8-нд Жаир Болсонарогийн дэмжигчид засгийн газрын байр руу дайран орсон хэвээр байсныг тогтоожээ.

Эх сурвалж: BBC