"T-Ara" хамтлаг тоглолтоо хийхээр Монголд ирлээ

"T-Ara" хамтлаг тоглолтоо хийхээр Монголд ирлээ

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг “T-Ara" манай улсад тоглолтоо хийхээр болсон билээ. Тодруулбал, тоглолт маргааш /2025.09.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл "T-Ara" хамтлаг тоглолтоос нэг хоногийн өмнө буюу 2025.09.11-ны 17:30 цагт Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

“T-Ara" хамтлагийн хувьд манай улсад хийж буй хоёр дахь тоглолт юм. Анх 2007 онд есөн гишүүнтэйгээр байгуулагдаж байсан тус хамтлаг өдгөө дөрвөн гишүүнтэй болсон байдаг. Монголчуудын хувьд тус хамтлагийн Day by day, Roly Poly, Number nine зэрэг уран бүтээлээр нь сайн мэдэх билээ. Ташрамд, тус хамтлагийн маргааш /2025.09.12/ болох тоглолтын энгийн тасалбар 150 мянга, Fanzone тасалбар 260 мянга, VIP тасалбар 800 мянган төгрөгөөр борлуулагдаж буй.