НҮБ-ын судалгаагаар илүүдэл жинтэй хүүхдийн тоо дэлхийд анх удаа тураалтай хүүхдийн тооноос давжээ

НҮБ-ын судалгаагаар илүүдэл жинтэй хүүхдийн тоо дэлхийд анх удаа тураалтай хүүхдийн тооноос давжээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар дэлхий дээр анх удаа илүүдэл жинтэй хүүхдийн тоо жингийн дутагдалтай хүүхдээс давсан байна. Одоогийн байдлаар 5-19 насны хүүхэд, өсвөр үеийн арван хүүхэд тутмын нэг нь буюу ойролцоогоор 188 сая хүүхэд, өсвөр насныхан таргалалттай гэж тооцогджээ. 

Судлаачид үүнийг уламжлалт хооллолтоос татгалзаж, хямдхан боловч өндөр илчлэгтэй, гүн боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж болсонтой холбоотой гэж үзсэн байна. 2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай болох төлөвтэй байгаа. Иймд Засгийн газрууд бүтээгдэхүүний шошигт маркетингийн зохицуулалт хийх, мөн хүнсний томоохон үйлдвэрлэгчид улс төрийн шийдвэрт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.

Хүүхэд тухайн нас, хүйс, өндрөө бодвол эрүүл жингээсээ мэдэгдэхүйц илүү байвал илүүдэл жинтэй гэж тооцно. Таргалалт бол илүүдэл жингийн хүнд хэлбэр бөгөөд хожим нь, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Хүүхдийн өсөлт хөгжил, танин мэдэхүйн хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд жимс, хүнсний ногоо, уураг ихтэй зөв хооллолт маш чухал. Гэвч өнөөдөр уламжлалт хоолыг их хэмжээний сахар, цардуул, давс, хор хөнөөлтэй тос, нэмэлттэй гүн боловсруулсан хүнс шахан орлож байгааг анхааруулсан байна. 

Эх сурвалж: BBC