Явган зорчигчийг мөргөөд зугтсан этгээдийг "Хүнийг санаатай алахыг завдсан" хэмээн шалгаж байж магадгүй байна

Явган зорчигчийг мөргөөд зугтсан этгээдийг "Хүнийг санаатай алахыг завдсан" хэмээн шалгаж байж магадгүй байна

Prius маркийн автомашины жолооч бусдыг мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тус хэрэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Вива ситигийн замын урд энэ сарын 07-ны шөнө 04:00 цагийн орчимд болсон байна. Гэмт хэргийг Цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэлд бүртгэн, шалгаж байгаа аж. Учир нь тус этгээдийг "хүний амь насыг санаатай алахыг завдсан" гэсэн үндэслэлээр шалгаж байж болзошгүй байна.