НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болно. Сугалаанд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.