Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ.
Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайдыг томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.
Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ ярина. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд хуралдаанаар дэд сайд нарын танилцуулгыг хийж, томилгоог хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар 14 дэд сайдын томилгоог хэлэлцэх аж. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар ажиллах дэд сайд нарын нэрсийг танилцуулж байна.
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин-Гадаад харилцаа хариуцна
- Сангийн дэд сайд Б.Хулан - Татварийн шинэчлэл, ОУ-ын санхүүгийн хэлэлцээр хариуцна
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ- Хууль зүй, дотоод хэрэг хариуцна
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир- COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, Тэрбум Мод төслийн хэрэгжилт, Уур амьсгалын өөрчлөлтийн асудал хариуцна
- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба -
- Зам тээврийн дэд сайд Г.Ганболд
- Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо - Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцна
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав- Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллана
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин- Газрын тос, бензин шатахууны хангалтын асуудал, Оюу толгойн татварын асуудал хариуцна
- Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн
- Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү
- Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дэд сайд С.Даваасүрэн нарын нэрсийг танилцуулж томилох нь.