БНСУ-ын Blackpink хамтлагийн дуучин Росэ 2025 оны "Video music awards" хөгжмийн шагнал гардуулах ёслолын "Оны шилдэг дуу" шагналыг Бруно Марстай хамтран дуулсан "APT" дуугаараа хүртлээ.
Ингэснээр Росэ энэ шагналыг хүртсэн анхны кпоп уран бүтээлч болж байгаа юм. Тэрбээр шагналаа гардаж аваад хэлсэн үгэндээ, "Саяхан нэгэн хүн надаас “Амьдралдаа хамгийн их юунаас айдаг вэ?” хэмээн асуухад би өөрийнхөө хариултад өөрөө хүртэл цочирдсон. Миний айдас бол — нийгэмд үргэлж бусдаас өөр мэт мэдэрч, зурагтаар гардаг шиг мөрөөдлөө даган, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан 16 настай өөрийнхөө урмыг хугалчих вий, түүний итгэлийг алдаж орхичих вий гэсэн айдас байжээ. Өнөөдөр, арван хоёр жилийн дараа, би энэ шагналыг мөрөөдлөөр дүүрэн 16 настай өөртөө, мөн намайг өнөөдрийн уран бүтээлч болгож өсөж хөгжихөд минь итгэж, дэмжиж байсан хүн бүхэндээ зориулж байна.
MTV надад энэ шагналыг гардуулснаар нэг зүйлийг улам гүн ойлгууллаа: энэ дэлхий дээр хэн ч үл тоогддоггүй. BLACKPINK хамтлагийн минь гишүүд, миний ард зогсож, итгэж хайрласан үнэнч фенүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ мөч бол зөвхөн 16 настай надад төдийгүй, хөдөлмөрөө үнэлүүлж, тэгшээр хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдсөн хүн бүхний хувьд асар том агшин билээ. Харин эцэст нь, миний сэтгэлзүйч өдөр бүр сануулдаг шиг, хамгийн хүнд хэцүү үед ч бууж өгөлгүй тэмцсэнийхээ төлөө би өөртөө ч бас “Баярлалаа” гэж хэлмээр байна" гэжээ.