Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба өчигдөр /2025.09.07/ албан ёсоор огцрох шийдвэрээ зарласан байна.
Тэрбээр сэтгүүлчдэд хандан, “Би албан тушаалдаа зууралдахыг хэзээ ч оролдож байгаагүй. Зөв цаг нь ирэхэд шийдвэрээ гаргана гэж үргэлж хэлдэг байсан. Америкийн тарифын талаархи хэлэлцээрүүд шийдэгдсэн энэ үед огцрох нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс би зайгаа тавьж, шинэ үеийнхэнд боломж олгохоор шийдсэн” хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайд Шигэру Ишибагийн энэхүү шийдвэр нь Японы улс төрийн удирдлагад шинэ өөрчлөлт гарах дохио болж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: BBC