ОХУ-ын эсрэг хоёр дахь шатны хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Д.Трамп мэдэгджээ

ОХУ-ын эсрэг хоёр дахь шатны хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын эсрэг хоёр дахь шатны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгжээ.

Тодруулбал, Нью-Йорк хотод болсон АНУ-ын нээлттэй теннисний аваргын финалд явах замд нь Д.Трампаас ВВС-ийн сэтгүүлч, “Та ОХУ-ын эсрэг хоёр дахь шатны хоригт шилжихэд бэлэн үү?” гэж асуусан байна. Харин үүний хариуд Д.Трамп, “Тийм, бэлэн” гэж хариулжээ.

Сонирхуулахад, өнгөрөгч наймдугаар сард АНУ-аас Энэтхэгийн зарим бараанд 50 хувийн гаалийн татвар тогтоож, үүнийгээ тус улс Оросын нефтийг худалдаж авч буйтай холбоотой гэж тайлбарласан юм. Учир нь ОХУ эрчим хүчний орлогоо Украинд өрнөж буй дайныг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж АНУ үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Д.Трамп, "хэрэв Украинд энх тайвны төлөө тодорхой ахиц гарахгүй бол Москвагийн эсрэг “хоёр, гуравдугаар шатны” хориг арга хэмжээг хэрэгжүүлэх боломж хадгалагдаж байгаа хэмээн онцолсон байдаг. 

Эх сурвалж: BBC