Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили өчигдөр /2025.098.03/ Украины нийслэл Киевт айлчлал хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор Британий засгийн газар сүүлийн хэдэн долоо хоногт Украинд үзүүлсэн дэмжлэгийн талаар мэдээлэл гаргажээ.
Тодруулбал, 2025 онд Британийн тал Украинд цэргийн тусламжийн хэмээн 4.5 тэрбум фунт стерлинг буюу 6 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн тус улсын засгийн газар Украинд 2.2 тэрбум фунтын зээл олгосон бөгөөд энэ нь царцаасан оросын хөрөнгөөс бий болсон орлогоор эргэн төлөгдөнө гэжээ. Түүнчлэн Оросын Төв банкны царцаасан нөөцөөс гарсан орлогын тусламжтайгаар Британи 1 тэрбум фунтын хэмжээтэй цэргийн захиалга байршуулаад байгаа аж.
Эх сурвалж: BBC