ВИДЕО: Уулзалтын дараа Ким Чен Уны хурууны хээ, үсний зоргодос зэрэг ул мөрийг бүрэн арчиж цэвэрлэжээ

ВИДЕО: Уулзалтын дараа Ким Чен Уны хурууны хээ, үсний зоргодос зэрэг ул мөрийг бүрэн арчиж цэвэрлэжээ

Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Хятадад болсон цэргийн парадад оролцсоноос хэдхэн цагийн дараа дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны "урт хугацааны" төлөвлөгөөг хэлэлцсэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, Ким Чен Ун, В.Путин нар "хоёр орны хамтын ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцаж, хоёр орны харилцааг цаашид өндөр түвшинд хүргэх тууштай хүсэл зоригоо дахин нотолсон" гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA мэдээлжээ. Тэгвэл Ким Чен Уныг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ярилцсаны дараа "түүний бүх ул мөрийг бүрэн арчиж цэвэрлэсэн байна. Уулзалтын дараа Хойд солонгосын тусгай албаны хүн Ким Чен Уны уусан шилийг авч, түүний сууж байсан сандлыг сайтар арчиж, түүний хурууны хээ, үсний зоргодос зэргийг ч үлдээгээгүй байна. 

ВИДЕО: