Испанид болсон тэмцээний үеэр тамирчин нь буханд сүлбүүлж, хүнд бэртсэн хэрэг гарчээ

Испанид болсон тэмцээний үеэр тамирчин нь буханд сүлбүүлж, хүнд бэртсэн хэрэг гарчээ

Колумбын тулаанч Хуан де Кастилья Испанид наймдугаар сарын 31 /2025.08.31/-ний өдөр болсон тэмцээний үеэр буханд сүлбүүлж, хүндээр бэртсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.  Тодруулбал, тэмцээний үеэр бух түүнийг өргөж, хэдэн секундийн турш эвэр дээрээ өргөн тогтоосон байна. Хэрэг явдлын дараа эмнэлгийнхэн ажилчид Хуан де Кастильяг яаралтай хагалгаанд оруулж, шулуун гэдэсний ноцтой гэмтэл авсан хэмээн оношилсон бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт тэрээр эмчийн хяналтад байгаа ажээ.