"Киргизстаны хамгийн өндөр оргилуудын нэг болох "Победа" ууланд гацсан уулчин Н.Наговицинаг нас барсан" гэж телевизийн хөтлөгч Виктория Боня майхан руу нь нисгэж чадсан нисгэгчгүй онгоцны бичлэгээс иш татан мэдээлжээ. Тодруулбал, дроноор авсан долоон минутаас дээш үргэлжилсэн бичлэгт Н.Наговицинагийн байгаа майханд амьдралын шинж тэмдэг илрээгүй нь үүнийг нотолсон гэжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Киргизстаны “Победа” оргилд гацсан уулчин Н.Наговицина нас барсан гэж дроны бичлэгт үндэслэн зарлажээ
— iSee.mn (@iSee_MN) September 3, 2025
УНШИХ: https://t.co/2eSCtEvdUb pic.twitter.com/lsIq5i5J2F
Телевизийн хөтлөгч В.Боня өөрийн бичлэгтээ, "Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-нд бид дроныг “Победа” оргил руу хөөргөж чадлаа. Наталья Наговицина амар амгалан нойрсжээ" хэмээн бичжээ. 47 настай Н.Наговицина өнгөрөгч наймдугаар сарын 12-нд уулнаас буух үедээ хөлөө хугалж, далайн түвшнээс дээш ойролцоогоор 7 мянган метрийн өндөрт гацсан байж. Харин цаг агаарын хүнд нөхцөлөөс болж аврагчид түүнийг нүүлгэн шилжүүлж чадаагүй байна.
Харин түүнийг амьд байгааг 8 дугаар сарын 19-ны өдөр дроноор авсан бичлэгт харж байсан байна. Ингээд аврагчид 8 дугаар сарын 23-ны өдөр аврах ажиллагааг түр зогсоосон бөгөөд 8 дугаар сарын 27-нд Киргизстаны Онцгой байдлын яам Н.Наговициног алга болсон хэмээн зарласан байна. Учир нь тухайн үед түүний амьд эсэхийг албан ёсоор батлах боломжгүй байжээ.