БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнөөдөр /2025.09.03/ томоохон цэргийн парад болж байна. Тодруулбал, "Япон бууж өгч, дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой"-д зориулсан Тяньаньмэний талбайд болж буй цэргийн парадад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар оролцож байгаа юм.
Хятадаас шууд дамжуулж буй нэвтрүүлэгт В.Путин, Ким Жон Ун, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар цэргийн парад эхлэхийн өмнө хамтдаа индэр дээр гарч, араас нь бусад орны удирдагчид алхаж байгааг харуулсан байна. Парадад нийтдээ 26 гаруй төрийн тэргүүн оролцож байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, "Хүн төрөлхтөн дахин нэг сонголтын өмнө тулгарлаа. Энх тайван эсвэл дайн, яриа хэлэлцээ эсвэл сөргөлдөөн" гэж онцолжээ.
Эх сурвалж: BBC