АНУ-ын цэргийнхэн Венесуэлийн гаралтай “Tren de Aragua” нэртэй картельтэй холбоотой хар тамхины завь руу цохилт өгч, 11 хүнийг хөнөөсөн тухайг Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гараг /2025.09.02/-т мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр уг цохилт “олон улсын усан хилийн бүсэд” болсон байна. Харин Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Өмнөд Карибын тэнгисийн бүсэд” Венесуэлээс гарсан “хар тамхины завь”-д цохилт өгсөн гэжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Венесуэлийн картельтэй холбоотой хар тамхины завийг бөмбөгдөж, 11 хүнийг хөнөөсөн гэж Д.Трамп мэдэгджээ
— iSee.mn (@iSee_MN) September 3, 2025
УНШИХ: https://t.co/2Cd4hsizZy pic.twitter.com/DOCgaoCPms
Энэ талаар Д.Трамп өөрийн Truth Social цахим хуудастаа, "Өнөө өглөө миний тушаалаар АНУ-ын цэргийн хүчин SOUTHCOM-ийн хариуцлагын бүсэд Tren de Aragua-ийн нарко-террористуудыг тодорхойлсны дараа цохилт өгсөн. TDA бол гадаадын террорист байгууллага гэж албан ёсоор нэрлэгдсэн, Николас Мадурогийн удирдлагад ажилладаг, хүн амины хэрэг, хар тамхи, биеэ үнэлэлт, хүчирхийлэл, террорист үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл” хэмээн бичжээ. Мөн тэрээр, "Хэн нэгэн АНУ руу хар тамхи оруулах талаар бодож байгаа бол энэ нь сэрэмжлүүлэг болог” гэжээ.
Сонирхуулахад, АНУ-ын Төрийн департамент өнгөрөгч 2 дугаар сард Венесуэлээс гаралтай “Tren de Aragua”-г гадаадын террорист байгууллага, дэлхийн онц аюултай террористуудын жагсаалтад оруулсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн эрэг рүү олон мянган цэрэг, арав орчим тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээсэн нь олон улсын анхааралд ороод байгаа юм.
Эх сурвалж: CNN