"BTS хамтлагийн Жимин жүжигчин Сон Да Юнтай харилцаагүй болсон" гэж BigHit агентлагаас мэдэгджээ

"BTS хамтлагийн Жимин жүжигчин Сон Да Юнтай харилцаагүй болсон" гэж BigHit агентлагаас мэдэгджээ

БНСУ-ын BTS хамтлагийн гишүүн Жимин хэдэн жилийн өмнө жүжигчин Сон Да Юнтай үерхэж байсан ч одоо тэдний харилцаа дууссан гэж түүний агентлаг ням гараг /2025.08.31/-т мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Сон Да Юн өөрийн TikTok хуудастаа Жимин гардаг бичлэг нийтэлснээс хойш тэднийг дахин үерхэж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан аж. Уг бичлэгт Сон Да Юн лифтний өмнө хүлээж байхад Жимин гэнэт гарч ирээд түүнтэй бага зэрэг ярилцаж буйгаар дүрслэгджээ. 

Тэгвэл BTS-ийн агентлаг BigHit Music албан мэдэгдэлдээ, “Тэд хэдэн жилийн өмнө романтик харилцаатай байсан нь үнэн. Гэхдээ одоо аль хэдийнээ салсан” гэжээ.

Улмаар тус агентлаг, “Бид нөгөө талын хувийн амьдралыг хүндэтгэх үүднээс уг асуудлаар тайлбар хийхээс татгалзаж байсан. Гэвч одоо гарч буй таамаг, үндэслэлгүй цуурхлуудын улмаас бодит байдлыг тодруулах шаардлагатай гэж үзлээ гэжээ. Мөн BigHit агентлаг зарим хүмүүсийг, "Жиминийн хувийн амьдралын талаар “үндэслэлгүй таамаг дэвшүүлэхгүй”, түүнчлэн Сон Да Юнд хохирол учруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг хүссэн байна. 

Эх сурвалж: Yonhap